Өвөрхангай аймгийн шүүх
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Х.Батболд   

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН 2012.05.16-ны
ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Монгол Улсын ШЕЗ-ийн ээлжит хуралдаан 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж  12 асуудал хэлэлцлээ.

Тус хуралдаанаар  Т.Даваасүрэнг Архангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн,  Г.Болормааг Дорноговь аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Ч.Энхтөрийг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Ч.Оюунгэрэлийг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Н.Туяаг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн, Т.Болормааг Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Б.Мөнхбаярыг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн, Д.Цогтсайханыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, С.Олзодыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Л.Бямбааг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Д.Алимааг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн  С.Энхболдыг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гарлаа.

 

ШЕЗ-ийн ажлын алба

 
www.gcc.mn PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Х.Батболд   

Шүүгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн этгээдэд хорих ял оногдуулав

2012 оны 5 дугаар сарын 09-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн шүүхэд шүүгдэгч Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, түүнийг  Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-т (“Зориуд худал мэдээлэх”) заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялыг оногдуулсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т-ийн хувийн байдлыг харгалзан уг ялыг тэнсэж, мөн хугацаанд хянан харгалзахаар тогтоов.

Энэ эрүүгийн хэргийн хохирогч буюу нотлох баримт хуурамчаар бүрдүүлэн шүүх хуралдаан хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдээлэгдсэн хүн нь Хэнтий аймгийн Бор-Өндөр дэхь сум дундын шүүхийн шүүгч  А. болно. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасны дагуу хохирогч А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн төлөөлөл тус хуралдаанд оролцов.

Сүүлийн үед шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд тухайлбал шүүгчийг үндэслэлгүйгээр гүтгэх, доромжлох, зориуд худал мэдээлэх, түүгээр ч зогсохгүй заналхийлэх, эрх, эрх чөлөөнд халдах, шүүхийг үл хүндлэх зэрэг хууль бус үйлдлүүд гарах болсныг Шүүхийн Ерөнхий зөвлөл эрс буруушааж байгаа бөгөөд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлж ажиллах болно.

Цаашид хуулиа мэдэж, сахихыг  иргэддээ  уриалж байна.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

 
2012 оны 3, 4 дүгээр сарын шүүн таслах болон бусад ажлын талаарх мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Х.Батболд   

Өвөрхангай аймгийн Шүүхээс 2012 оны 04-р сард хийсэн

шүүн таслах ажлын тухай мэдээлэл

2012.04.25 Шийдвэрлэсэн хэргийн талаар:

Өвөрхангай аймгийн сум дундын 1, 2-р шүүх нь 2012 оны 04—р сард 78 хүнд холбогдох эрүүгийн 59 хэрэг шийдвэрлэж . Үүнээс хүнийг санаатай алах гэмт хэрэг 4, бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 3, хулгайлах 21, хүчиндэх 1, дээрэмдэх 1 ,авто осол 5, бусад гэмт хэрэг 24-г шийдвэрлэсэн байна.

Нийт ял шийтгүүлсэн 78 хүний 51 хүнд хорих ял оногдуулснаас 27 хүний хорих ялыг биечлэн эдлүүлсэн байна. Мөн 10 хүнд албадан ажил хийлгэх, 17 хүнд баривчлах ял оногдуулсан байна.

Иргэний 298 хэрэг шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжинд 2273 / мянган,сая /төгрөг оруулж, 72 хэргийн үлдэгдэлтэй байна.

Захиргааны зөрчил гаргасан 5 хүнд торгуулийн арга хэмжээ авч, 186 хүнд баривчлах арга хэмжээ авлаа.

Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Х.Батболд   

ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“Монгол Улсын шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн нийт 6 орон тоонд  сонгон шалгаруулалт зарлаж байна.  Үүнд:

1/ Увс аймгийн шүүхэд шүүгч, ерөнхий шүүгч;

2/ Булган аймаг дахь сум дундын шүүхэд ерөнхий шүүгч;

3/ Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд 1 шүүгч;

4/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд ерөнхий шүүгч;

5/ Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд 1 шүүгч;

6/ Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхэд 1 шүүгч

Шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд явагдах тул нэр дэвшигчид баримт бичгээ тухайн шүүхийн Тамгын хэлтэст дурдсан хугацаанд багтаан ирүүлж бүртгүүлнэ үү .

Нэр дэвшигчдээс авах шалгалтыг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт Улсын Дээд шүүх дээр Шүүхийн Мэргэшлийн хорооны танхимд зохион байгуулна.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн www.gcc.mn хаягаар болон  263314, 261185 дугаарын утсаар тодруулна уу.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараахи > Төгсгөл >>

Цаг

Танилцуулга

Санал асуулга

Та шүүхийг шударга ажилдаг гэдэгт итгэдэг үү
 

Зөвөлгөө

Kostenloser Download Firefox Web-Browser
Та манай веб сайтыг хамгийн гоёор алдаагүй, хурдан найдвартай үзэхийг хүсвэл Firefox татаж хэрэглэнэ үү.
Мөн видео болон зургийн цомог харагдахгүй бол энийг татаж суулгаарай.

Хуанли

May 2012
MTWTFSS
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

Манай сайт-д

Манайд 5 зочид онлайн
22315
ӨнөөдөрӨнөөдөр55
ӨчигдөрӨчигдөр74
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт561
Энэ сардЭнэ сард1633
Нийт зочид:Нийт зочид:22315